ОЛОН УЛСЫН БАГА АНГИЙН ХӨТӨЛБӨР ба ОЛОН УЛСЫН ДУНД АНГИЙН ХӨТӨЛБӨР

IPC (International Primary Curriculum) буюу Олон улсын бага ангийн хөтөлбөр, IMYC (International Middle Year Curriculum) буюу Олон улсын дунд ангийн хөтөлбөрүүд нь Их Британи улсын Great Learning компаниас боловсруулан гаргасан, 1984 оноос эхлэн хөгжиж байгаа олон улсын хөтөлбөр юм. Одоогоор дэлхий даяар 100 гаруй орны 1200 гаруй сургууль дээр энэхүү хөтөлбөр хэрэгжиж байна. Эдгээр хөтөлбөрийг тархи судлал, боловсрол судлалын хамгийн сүүлийн үеийн ололтууд дээр суурилан шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулсан хөтөлбөрүүд юм.

Хөтөлбөр нь бага сургуулийн 1 – 5-р ангид, дунд ангийн 6 – 9-р ангид тус тус хэрэгжинэ. Уг хөтөлбөр нь 3 үе шатаар дамжин хэрэгждэг бөгөөд үе шат бүрийг өртөө буюу milepost гэж нэрлэдэг. Төв байгууллагын зүгээс бага ангид 111 нэгж хөтөлбөр, дунд ангид зориулан 30 нэгж хөтөлбөр боловсруулсан байдаг. Нэгжүүдээс улирал тутам нэгийг ангиуд сонгон судална. Ингэснээр анги бүрийн онцлог, хэрэгцээ, шаардлагад үндэслэн 4 нэгж хөтөлбөр сонгон судлах боломжтой болно.

Хөтөлбөрийн хэрэгжилтийн гол арга зам нь сонгосон нэгж хөтөлбөрийг улирлын туршид сурагчдад үзэж байгаа хичээлүүдийн агуулгыг баяжуулан дэлгэрүүлэх аргаар эзэмшүүлэхэд оршдог. Энэхүү хөтөлбөр нь агуулгад бус чадвар, чадамжид суурилсан онцлог байдал нь ийнхүү аргаар хэрэгжих бололцоог нээж өгдөг. Нэгж хөтөлбөр бүр нь хэрэгжүүлэх адил аргаар зохион байгуулагдсан байх бөгөөд тодорхой 6 – 7 үе шатыг дамжин хэрэгждэг. Энэхүү арга зүйн адил төстэй байдал нь тухайн хөтөлбөрийн суурь үзэл санаа болох сурагчдад чадвар суулгах үзэл санаатай нягт холбоотой юм.

Доор тус хөтөлбөрийн зарим нэгж хөтөлбөрүүдийн жишээг үзүүллээ:

Сургуулийн онцлог, сурагчдын хэрэгцээ шаардлагад тохируулан сонгосон сэдэв бүр нь тодорхой хичээлүүдийн агуулга, чадварыг эзэмшүүлэх шаардлагатай болдог. Жишээ болгож, “Нэг өдрийн амьдрал” нэгж хөтөлбөр нь дараах байдлаар хичээлүүдээр заагдах боломжтой.