Бидний хамт олон

"Эрдмийн эх багшаас" гэсэн сургаал үгийг мөрдлөг болгосон онолын өндөр мэдлэгтэй, багшлах ур чадвартай, ёс зүйг эрхэмлэн сахисан тавь гаруй багш сурган хүмүүжүүлэгчийн хөдөлмөр зүтгэлээр манай сурагчид сурч хүмүүжиж байдаг билээ.

Анх 2 багштайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байсан сургууль маань өнөөдөр 120 орчим багш, ажиллагсадтай өнөр өтгөн айл болжээ. Багш нарын бүрэлдэхүүнд нийт 66 багш, сурган хүмүүжүүлэгч ажилладгаас мэргэжлийн зэргээр "Зөвлөх" багш - 2, "Тэргүүлэх" багш - 13, "Заах аргач" багш - 16, боловсролын зэргээр доктор - 1, магистр - 19, бакалавр - 46 багш байна.

Харилцан ойлголцож, хүлээцтэй итгэлтэй байх зарчимд тулгуурласан нэгэн зүрх сэтгэлтэй багийн эрхэм зохион байгуулалтаар сургалт хүмүүжлийн ажлыг явуулж Монголдоо төдийгүй олон улсын хэмжээнд сайнд тооцогдох сургууль болохын төлөө зорин ажиллаж байна.