Сургуулийн нэр: "Хобби" бүрэн дунд сургууль /"Хобби" (Hobby) нь шонхор шувууны төрөл болох Шууман шонхор шувууны нэр юм./

Товч түүх

Монгол улсын анхны хувийн хэвшлийн дунд сургууль болох "Хобби" бүрэн дунд сургууль нь 1994 онд байгуулагдсан бөгөөд 2016-2017 оны хичээлийн жилд 60 гаруй багш, сурган хүмүүжүүлэгч, 800 орчим сурагчтайгаар 23 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна.

Эрхэм зорилго

Сурагч бүрийг эх оронч, хүнлэг сайхан сэтгэлтэй, нийгэмд аль ч талаар ажиллаж амьдрах чадвартай, англи хэлний гүнзгий мэдлэгтэй, урлагийг биширч ойлгодог, бодит чадвартай, баялаг сэтгэлгээтэй иргэнийг төлөвшүүлэх нь манай хамт олны эрхэм зорилго болно.

Сургалтын онцлог

Англи, монгол хэлээр хос сургалтыг нэгдүгээр ангиас явуулна. Монгол Улсын ЕБС-ийн стандартыг бүрэн хэрэгжүүлэхээс гадна Математик, Түүх, Уран зохиол, Газар зүй, Байгаль шинжлэл, Нийгэм судлал ба Эй Пи хөтөлбөрийн хичээлүүдийг англи хэлээр заадаг. Мөн бага ангидаа IPC /International Primary Cirriculum/, дунд ангидаа IMYC /International Middle Year Cirriculum/, ахлах ангидаа AP /Advanced Placement/ олон улсын хөтөлбөр хэрэгжүүлдэг.