Хобби сургуулийн 2018 оны төгсөгч Э. Оюут нь дэлхийн шилдэг их сургууль University of Toronto -д суралцах урилгаа аваад байна. Оюутдаа баяр хүргэе!

Хобби сургуулийн 2018 оны төгсөгч Э. Оюут нь дэлхийн шилдэг их сургууль University of Toronto -д суралцах урилгаа аваад байна. Оюутдаа баяр хүргэе!

Сонирхуулахад Торонтогийн их сургууль Канад улсад #1, дэлхийд #22, мөн төгсөгчдийн ажилд орсон үзүүлэлтээр #1, 2012 – 2015 онд хамгийн их стартап буюу гарааны бизнесийг санаачилсан оюутнуудын тоогоор Хойд Америкт #1 -т жагсдаг ажээ.

Нобелийн 10 шагналтан, Канадын 4 ерөнхий сайд, мөн мянга мянган нэртэй улс төрчид, урлаг соёл, спортын зүтгэлтнүүд, бизнесменүүд болон эрдэмтэн мэргэд төрүүлсэн Торонтогийн Их Сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын жилийн төсөв нь 1.2 тэрбум доллар байдаг юм байна.

Мөн тус сургуулийн профессор багш нар нь дэлхийн аль ч байгууллагаас илүү их судалгаа, эрдэм шинжилгээний ажил хийдэг байна. Хойд Америк тивд зөвхөн Харвардын Их Сургууль л тэднээс илүү их эрдэм шинжилгээний ажил бичдэг ажээ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.