Хобби сургуулийн 2018 оны төгсөгч Х. Төгсбилэг нь дэлхийн шилдэг урлагийн дээд сургуулиудын нэг Purchase College, State University of New York -д суралцах урилгаа аваад байна. Төгсбилэгдээ баяр хүргэе!

Хобби сургуулийн 2018 оны төгсөгч Х. Төгсбилэг нь дэлхийн шилдэг урлагийн дээд сургуулиудын нэг Purchase College, State University of New York -д суралцах урилгаа аваад байна. Төгсбилэгдээ баяр хүргэе!

Олон улсын төгөлдөр хуурын тэмцээнүүдээс удаа дараа шагнал авч байсан (XVe Concours International de Piano – Milosz MAGIN – “Mention <Jeune Espoir>), Хүүхдийн Ордны “Эрдэм&#8221; медалийн эзэн, авьяаслаг төгөлдөр хуурч Төгсбилэг маань мөн манай сургуулийн хамгийн сайн математикчдын нэг билээ. Төгсбилэг өөрийн тоо, урлагийн авьяасыг холбож урлагийн менежмент чиглэлээр суралцахаар шийдсэн юм. Purchase College нь байгаль, нийгмийн ухааны хичээлийн хөтөлбөрийн хажуугаар дэлхийн шилдэг бүжиг, хөгжмийн хөтөлбөрүүдийг хослуулдаг нь Төгсбилэгийн хувьд хамгийн зөв сонголт болсон. Purchase College -ийн оюутнуудын симфони оркестр, жазз оркестр байдаг бөгөөд мөн бүрэн хэмжээний дуурь оюутнуудаараа тоглуулдаг дэлхийн цөөхөн сургуулийн нэг юм. Мөн тус сургуулийн төгсөгчдийн дунд Оскар, Эмми, Граммигийн шагналтнууд, орчин үеийн болон сонгодог бүжиг, хөгжмийн нэрт төлөөлөгчид байдгаас заримыг нь дурдахад Pearl Harbor киноны гол дүр Josh Hartnett, Hunger Games -ийн Stanley Tucci, X-Men -ий Zoe Kravitz. Мөн тус сургуулийн багш нарын дунд 2 удаагийн Grammy -ийн шагналтан Todd Coolman жазз хөгжим зааж, алдарт төгөлдөр хуурч Steven Lubin төгөлдөр хуур заадаг ажээ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.