9-р ангийн сурагчид 3 -р улиралд IMVC хөтөлбөрийн хүрээнд “Community” сэдвийг судалсан. 3 – р сарын 17 – ны өдөр “Exit point” – оо “Гэрэл” асрамжийн газар очиж хийлээ.

9-р ангийн сурагчид 3 -р улиралд IMVC хөтөлбөрийн хүрээнд “Community” сэдвийг судалсан. 3 – р сарын 17 – ны өдөр “Exit point” – оо “Гэрэл” асрамжийн газар очиж хийлээ.
Хүүхдүүд болон эцэг эх, багш нар сэтгэлээрээ хандив өргөж, асрамжийн газрын хүүхдүүдийг жимс, жүүс, пицца, чихэр гэх мэт амттанаар дайлж, гурил, будаа, ном, хувцас, шампунь, саван, ном, дэвтэр бэлэглэж, тоглон наадаж, нэг өдрийг хамтдаа өнгөрүүлсэн юм.
Хүүхдүүд минь эцэг эхтэйгээ хамт амьдарч чадахгүй байгаа хүүхдүүдийг өрөвдөж, тэднийг амттанаар дайлж тусалсандаа баярлаж, байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байхыг ухаарч, эцэг эхдээ талархаж байгаагаа илэрхийлж байсан юм.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.