Хаврын баяр – 2018 тайлан тоглолт 4-р сарын 20-ны өдөр Нийслэлийн Улаанбаатар чуулгад болж, тоглолтод 4-12-р ангийн 300 гаруй сурагчид оролцож эцэг эх, найз нөхөд, багш нартаа авъяас чадвараа толилуулав.

“Хаврын баяр”-2018 тайлан тоглолт 4-р сарын 20-ны өдөр Нийслэлийн “Улаанбаатар чуулга”-д болж, тоглолтод 4-12-р ангийн 300 гаруй сурагчид оролцож эцэг эх, найз нөхөд, багш нартаа авъяас чадвараа толилуулав.

Дэлгэрэнгүй үзэх бол энд дарна уу.

It has become our tradition to pick up the trash from the Selbe river banks every year in commemoration of the Earth Day.

It has become our tradition to pick up the trash from the Selbe river banks every year in commemoration of the Earth Day. Not just that, all staff and students at Hobby School wear something green on that day – be it an arm band, a t-shirt or a jacket. It may not sound all too grand, but big change starts small. Working for a positive change one step at a time. #GoHobby

Хобби сургуулийн 2018 оны төгсөгч Х. Төгсбилэг нь дэлхийн шилдэг урлагийн дээд сургуулиудын нэг Purchase College, State University of New York -д суралцах урилгаа аваад байна. Төгсбилэгдээ баяр хүргэе!

Хобби сургуулийн 2018 оны төгсөгч Х. Төгсбилэг нь дэлхийн шилдэг урлагийн дээд сургуулиудын нэг Purchase College, State University of New York -д суралцах урилгаа аваад байна. Төгсбилэгдээ баяр хүргэе!

Олон улсын төгөлдөр хуурын тэмцээнүүдээс удаа дараа шагнал авч байсан (XVe Concours International de Piano – Milosz MAGIN – “Mention <Jeune Espoir>), Хүүхдийн Ордны “Эрдэм&#8221; медалийн эзэн, авьяаслаг төгөлдөр хуурч Төгсбилэг маань мөн манай сургуулийн хамгийн сайн математикчдын нэг билээ. Төгсбилэг өөрийн тоо, урлагийн авьяасыг холбож урлагийн менежмент чиглэлээр суралцахаар шийдсэн юм. Purchase College нь байгаль, нийгмийн ухааны хичээлийн хөтөлбөрийн хажуугаар дэлхийн шилдэг бүжиг, хөгжмийн хөтөлбөрүүдийг хослуулдаг нь Төгсбилэгийн хувьд хамгийн зөв сонголт болсон. Purchase College -ийн оюутнуудын симфони оркестр, жазз оркестр байдаг бөгөөд мөн бүрэн хэмжээний дуурь оюутнуудаараа тоглуулдаг дэлхийн цөөхөн сургуулийн нэг юм. Мөн тус сургуулийн төгсөгчдийн дунд Оскар, Эмми, Граммигийн шагналтнууд, орчин үеийн болон сонгодог бүжиг, хөгжмийн нэрт төлөөлөгчид байдгаас заримыг нь дурдахад Pearl Harbor киноны гол дүр Josh Hartnett, Hunger Games -ийн Stanley Tucci, X-Men -ий Zoe Kravitz. Мөн тус сургуулийн багш нарын дунд 2 удаагийн Grammy -ийн шагналтан Todd Coolman жазз хөгжим зааж, алдарт төгөлдөр хуурч Steven Lubin төгөлдөр хуур заадаг ажээ.

Хобби сургуулийн 2018 оны төгсөгч Э. Оюут нь дэлхийн шилдэг их сургууль University of Toronto -д суралцах урилгаа аваад байна. Оюутдаа баяр хүргэе!

Хобби сургуулийн 2018 оны төгсөгч Э. Оюут нь дэлхийн шилдэг их сургууль University of Toronto -д суралцах урилгаа аваад байна. Оюутдаа баяр хүргэе!

Сонирхуулахад Торонтогийн их сургууль Канад улсад #1, дэлхийд #22, мөн төгсөгчдийн ажилд орсон үзүүлэлтээр #1, 2012 – 2015 онд хамгийн их стартап буюу гарааны бизнесийг санаачилсан оюутнуудын тоогоор Хойд Америкт #1 -т жагсдаг ажээ.

Нобелийн 10 шагналтан, Канадын 4 ерөнхий сайд, мөн мянга мянган нэртэй улс төрчид, урлаг соёл, спортын зүтгэлтнүүд, бизнесменүүд болон эрдэмтэн мэргэд төрүүлсэн Торонтогийн Их Сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын жилийн төсөв нь 1.2 тэрбум доллар байдаг юм байна.

Мөн тус сургуулийн профессор багш нар нь дэлхийн аль ч байгууллагаас илүү их судалгаа, эрдэм шинжилгээний ажил хийдэг байна. Хойд Америк тивд зөвхөн Харвардын Их Сургууль л тэднээс илүү их эрдэм шинжилгээний ажил бичдэг ажээ.

Манай сургуулийн Хаврын баяр ойртсонтой холбогдуулан бид яагаад урлаг, түүний дотор бүжгийг чухалчилдагаа боловсрол судлаач Кен Робинсоны нийтлэлээр дамжуулан тайлбарлая.

Манай сургуулийн Хаврын баяр ойртсонтой холбогдуулан бид яагаад урлаг, түүний дотор бүжгийг чухалчилдагаа боловсрол судлаач Кен Робинсоны нийтлэлээр дамжуулан тайлбарлая.
Тэрээр бүжгийн хичээл нь өсвөр насны хүүхдүүдэд тоо заасантай адил ач холбогдолтой болохыг судлаачид тогтоосныг дурджээ. Боловсрол гэдэг бол хүүхдийг төлөвшүүлэх цогц ажил бөгөөд бүжиглэснээр хүүхдийн эрүүл мэнд, хөдөлгөөний эвсэл, өөртөө итгэх, багаар ажиллах ур чадвар сайжрахаар зогсохгүй математикийн хичээлд нь ч ахиц гардаг тухай ярьжээ.
Кен Робертсоны нийтлэлийг хавсралтаас үзэж танилцана уу.

Why dance is just as important as math in school

Нийслэлийн боловсролын газар, Манлайлалын боловсролын үндэсний төвийн багш Б.Батнямтай уулзалт хийв.

8-р ангийн сурагчдад IMYC- JUSTICE сэдвийн хүрээнд “Хүндлэл, Ёс суртахуун, Шударга ёс&#8221; сэдвээр  Нийслэлийн боловсролын газар, Манлайлалын боловсролын үндэсний төвийн багш Б.Батням лекц уншлаа.

Өдрийн мэнд! 6-р ангийн Exit Point -оор хийсэн үйл ажиллагааны тухай богино видеог танилцуулж байна.

Өдрийн мэнд! 6-р ангийн Exit Point -оор хийсэн үйл ажиллагааны тухай богино видеог танилцуулж байна. Хүүхдүүд маань Хобби сургуулийн шинээр баригдах барилгын өрөөнүүд, анги танхимын 3 хэмжээст загваруудыг бүтээж 3 сарын 23 ны өдөр танилцуулсан билээ.

9-р ангийн сурагчид 3 -р улиралд IMVC хөтөлбөрийн хүрээнд “Community&#8221; сэдвийг судалсан. 3 – р сарын 17 – ны өдөр “Exit point&#8221; – оо “Гэрэл&#8221; асрамжийн газар очиж хийлээ.

9-р ангийн сурагчид 3 -р улиралд IMVC хөтөлбөрийн хүрээнд “Community&#8221; сэдвийг судалсан. 3 – р сарын 17 – ны өдөр “Exit point&#8221; – оо “Гэрэл&#8221; асрамжийн газар очиж хийлээ.
Хүүхдүүд болон эцэг эх, багш нар сэтгэлээрээ хандив өргөж, асрамжийн газрын хүүхдүүдийг жимс, жүүс, пицца, чихэр гэх мэт амттанаар дайлж, гурил, будаа, ном, хувцас, шампунь, саван, ном, дэвтэр бэлэглэж, тоглон наадаж, нэг өдрийг хамтдаа өнгөрүүлсэн юм.
Хүүхдүүд минь эцэг эхтэйгээ хамт амьдарч чадахгүй байгаа хүүхдүүдийг өрөвдөж, тэднийг амттанаар дайлж тусалсандаа баярлаж, байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байхыг ухаарч, эцэг эхдээ талархаж байгаагаа илэрхийлж байсан юм.